Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх Оюутолгойгоос зүүн хойд зүгт 100 км-ийн зайд Өндөр толгой хэмээх газар буй. Энэхүү газарт зэс, алт, порфирийн нөөц, мөн өнгөт металл болон газрын ховор элементийн судал бий гэж 1980-аад оны дундуур Зөвлөлтийн геологичид илрүүлэн судлаж байжээ. Геологичдийн үзэж буйгаар Өндөр толгойд Оюутолгойнхтой дүйцэхүйц нөөц байж магадгүй гэнэ. Уг газарт “Өндөр толгой Минераз” хэмээх компани хайгуул хийх эрх авсан байдаг юм байна.
Э.Саруул