Италийн хөлбөмбөгийн “Ювентус”-ын довтлогч Лука Тони АНЭУ-ын “Аль-Наср” клубт тоглох болсныг “Хуучин ноёд”-ын ерөнхий менежер Беппе Маротта мэдэгдлээ. Өдгөө 34 настай тэрбээр 2006 онд Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, дэлхийн аварга болж байсан ч энэ улиралд “Сери А”-д ганц ч тоглолтод оролцоогүй юм. Лука Тони өмнө нь нутгийнхаа “Палермо”, Германы “Бавари”-д хүчин зүтгэж байв.
Б.Зүчи
“Өдрийн шуудан” сонин