Ховд хотын 250 жилийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Ховд хотын 250 жилийг тэмдэглэнэ

Ховд аймгийн төв Ховд хотын 250 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай тус аймгийн удирдлагууд мэдэгдлээ. Баруун бүсийн олон үндэстэн ястны өлгий нутаг, Баруун Монголын соёлын төв болох Ховд хотын түүхэн ойг тэмдэглэх хүрээнд олон ажил хийхээр төлөвлөснөө зохион байгуулагчдын зүгээс сэтгүүлчдэд танилцуулав.

Ховд хотын үүсэл хөгжил, түүх соёлын талаарх эрдэм шинжилгээний  их хурал  энэ хоёрдугаар сард Ховд их сургуульд болно. Мөн 1992 оны наймдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Манжийн хааны эрхшээлээс Ховдыг чөлөөлсний 100 жилийн ой  давхар тохиож байгаа юм байна. Ховдын төлөөлөгчийн газар нийслэлд ажилладаг бөгөөд “Миний бэлэг” нэртэй хөдөлгөөн байгуулж, үүгээрээ Монгол орны өнцөг булан бүрт  ажиллаж амьдарч байгаа ховдчуудаа ойн баяртаа идэвх санаачилгатай оролцохыг  уриаллаа.

Түүнчлэн эртний түүхийн өлгий нутаг Ховд хотынхоо тухай түүхэн ном зохиохоор болсон байна. Ном бүтээх ажлыг зохиолч н.Чилгэр удирдаж байгаа аж. Ховд нь нийслэлээс 1530 км алслагдсан баруун бүсийн тулгуур төвийн нэг юм. Энэ аймгаас төрөн гарсан үе үеийн алдартнууд, уугуул, суугуул иргэдээ Ховдын 250 жилийн ойг тэмдэглэх ажилд хамтран ажиллаж, хандив өргөхийг зохион байгуулагчид уриалсан юм. 5845504068 дугаар бүхий хандивын дансыг тэд танилцууллаа.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж