Халле Берригийн шүүхийн тулаан

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Халле Берригийн шүүхийн тулаан

Халле Берри болон түүний экс-нөхөр Габриэл Аубри нарын хооронд үргэлжилж буй шүүхийн тулаан улам бүр ширүүсч байна. Өдгөө 45 настай Берри шүүхээс Аубриг тойрсон мөрдөн байцаалт дуустал охинтойгоо уулзахыг хязгаарлахыг хүсчээ. Берри болон түүний хүүхэд асрагч нар охины эцэг Габриэл Аубриг хүүхдийг аюулд оруулсан, бие махбодид нь гэмтэл учруулахыг завдсан хэмээн гомдол мэдүүлээд байгаа аж. Тэдний мэдэгдсэнээр хүүхэд асрагч охиныг тэвэрч байх үед Аубри асрагчийг түлхсэн аж.

Хүүхэд асрагч мөн л түүний эсрэг гомдол гаргасан бөгөөд түүнийг “аюултай бөгөөд догшин” хэмээн мэдүүлсэн байна. Гэвч шүүгч уг хэргийг нотлох баримт хангалттай биш учир хэрэгсэхгүй болгосон гэнэ. Хариуд нь Аубри мөн л асрагчийн эсрэг гомдол гаргасан бөгөөд уг явдал шударга бус болохыг хэлж, хоёуланд нь ажилладаг боловч Берригээс цалинждаг тул түүнийг халахыг шүүгчээс хүссэн байна.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж