Ирээдүй зайлшгүй биш буюу түүнийг засварлаж болно

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Ирээдүй зайлшгүй биш буюу түүнийг засварлаж болно

Цаг хугацаа
өнгөрч, үйл явдал өрнөдгөөрөө өрнөн өнгөрөх боловч ч ирээдүй заавал
үлддэг. Бас байдаг. Амаа барьж, газар шаах алдаа хийсэн байсан ч ард
чинь ирээдүй цаг бахархалтайгаар ташаа тулан зогсож байгаа гэдгийг
огтхон ч мартаж болохгүй ээ. Тухайн агшин үргэлжлэн өнгөрөх авч хормын
цаадах ирээдүйг бид хэрхэн мэдэх билээ. Үнэндээ өнгөрөн одсоны хэвлийд
одоо цаг бойжиж, одоо цагийн үр хөврөл нь ирээдүй гэдгийг хүн бүхэн
мэдэх хэдий ч энэхүү ирээдүй гэгчид даанч тоомжиргүй хандах юм. Улиран
баларсан өнгөрсөн хугацаа нэгэн үед ирээдүй байсан. Харин одоо өнгөрсөн
үе хэмээх түүх болжээ. Яг үүнтэй адил бид өөрсдөө өнгөрсөн үе болж
байна. Зарим нэг нь гайхалтай сайхан амжилт үзүүлж, гялалзах од,
гийгүүлэх наран болон өнгөрч байхад өөр зарим хэсэг нь гутамшигтай
түүхийн эцэг болно.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж