“Мөсний хаан” эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

“Мөсний хаан” эргэн ирлээ

Их Британийн Шеффилд хотын “Motorpoint Shefflend Arena”-д өнгөрсөн сарын 23-30-нд уран гулгалтын ЕАШТ боллоо. 113 дахь удаагийн буурал тивийн АШТ эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, бүжиг, спортын хосын төрөлд өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан:

“Турин-2006” олимпийн аварга, дэлхийн олон удаагийн түрүүтэй ОХУ-ын алдарт уран гулгагч Евгений Плющенко “Сочи 2014” олимпийн наадамд оролцох зорилгоор их спортдоо хоёр дахь удаагаа эргэн ирсэн. Плющенко Шеффильдийн мөсөн талбайд 261.23 оноогоор тэргүүлж, тивдээ долоо дахь удаагаа түрүүллээ. “Мөсний хаан” Эдвин Мартоны найруулсан “Роксани” тангогоор үзэгчдийг байлдан дагуулсан. Богино хөтөлбөрийн дараа хоёрдугаарт явж байсан тэрбээр чөлөөт үзүүлбэрт өөрийн бренп болсон дөрвөн эргэлттэй үсрэлтийг хийж, / 176.2 / оноо авч, өнгөлсөн юм. Харин мөнгөн медалийг түүний нутагт нэгт 18 настай Артур Гачинский хүртэв. Өнгөрсөн жилийн томчуудын ДАШТ-ээс хүрл медаль зулгааж олны танил болсон орос залуу / 246.27 / оноогоор аман хүзүүлсэн бол өнгөрсөн жилийн Европын аварга, Францын Флоран Амодио /234.18 / хүрэл медаль зулгаалаа. Харин ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулагатай Францын шилдэг тамирчин Брайан Жубер дөнгөж наймдугаар байрт оржээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан:

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Италийн Каролина Костнер туршлага заан торгон жолоогоор өргүүллээ. Тэрбээр 183.55 оноогоор тивдээ дөрөв дэхээ өнгөлж, Финландын Кира Копри /166.94/, Гүржийн Элена Гедеванищвили / 165.93 / нар удаалав. Харин ЕАШТ-д дээгүүр өрсөлдөх магадлалтайд тооцогдож байсан ОХУ-ын Полина Коробейникоюа дөрөв, Ксениа Маракова зургаа, Алена Леонова долдугаарт байрт оржээ.

Спортын хос:

Дэлхийн гурван удаагийн аварга, Германы Алона Савченко, Робин Шолковы, Европын олон удаагийн аварга Юки Кавагүчи, Александр Смирнов нар оролцоогүй учраас шинэ аварга төрөх нь тодорхой байсан. Томчуудыг эзгүйд “Ах нар” үнэмлэхүй амжилт тогтоолоо. Хойд хөршийн Волосожар, Траньков нар 210.45 оноогоор өнгөлж, мөнгө, хүрэл медалийг тэдний нутаг нэг Вера Базарова, Юри Климов 171.81 хүртлээ.

Бүжгийн хос:

Өнгөрсөн жилийн Европын аварга, Францын Натали Пешала, Фабьен Бурза нар 164.18 оноогоор түрүүлж, цолоо хамгааллаа. Харин ОХУ-ын Екатерина Боброва, Дмитрий Соловьев нар хоёр дахиа дараалан мөнгөн медаль хүртэв. Тэд 160.23 оноогоор амаг хүзүүдсэн бол залуучуудын дэлхийн аварга Хойд хөршийн Елена ИЛьин, Никита Кацалацов нар / 152.13/ хүрэл медаль зулгаав.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.Бат

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж