“FC Ulaanbaatar” багийнханд өмсгөл бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

“FC Ulaanbaatar” багийнханд өмсгөл бэлэглэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачилагаар Улаанбаатар хот дэргэдээ хөлбөмбөгийн багтай болсон билээ.  Дэлхийн том хотууд өөрийн хотын  нэрээр нэрлэсэн багтай байдгийн нэг адил хүн төрөлхтний хаан спортоор хичээллэдэг“ FC Ulaanbaatar” клубын  тамирчдаа  хотын дарга цаг  үргэлж дэмждэг юм.  Энэ удаа  тэрбээр “FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийн тамирчдадаа иж бүрэн хувцас хэрэглэл гардууллаа. Ингэснээр тамирчдын материаллаг бааз суурийг бэхжүүлж, олон улсын түвшинд гаргах үе шаттай  ажил явагдаж байна гэдгээ Улаанбаатар хотын Захирагч хэлэв.  Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан гаргасан томоохон шийдвэрийн нэг нь битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн  барих явдал юм.  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороолол дах хөлбөмбөгийн задгай талбай дээр битүү дээвэртэй стадионыг барина.

Олон улсын жишигт нийцсэн 5000 хүний суудалтай битүү дээвэртэй хөлбөмбөгийн ордон нийслэлд анх удаа баригдах гэж байгаа юм.  Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хотын дарга ийнхүү анхаарал тавиад зогсохгүй 2 жилийн өмнөөс ерөнхий боловсролын сургуулиудын гадаах талбайг спортын бус зорилгоор ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүний үр дүнд 9 дүүргийн 50 сургуулийн дэргэд хиймэл зүлэг бүхий  ногоон талбайтай болоод байна. Тэрчлэн хүүхэд залуучуудыг хөлбөмбөгийн спортоор шимтэн хичээллэдэг болгохын тулд Италиас нэрт хөлбөмбөгчин Ф.Баразег урьж авчран улмаар өсвөрийн дөрвөн хөлбөмбөгчинг Миланд аялуулж үе тэнгийнхэнээ хүүхдүүдтэй хөлбөмбөгөөр өрсөлдөх боломжийг хотын дарга олгосон юм. 

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж