Ховдод “Галдан хааны өргөө гэр тэрэг” урлажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Ховдод “Галдан хааны өргөө гэр тэрэг” урлажээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ойрадын их хаан Галданбошготын гэрийг урлаж оёсон Ш.Отгон хэмээх уран бүсгүй бий. Түүний нагац өвөө нь нутаг хошуундаа нэртэй уран дархан Доной гэдэг хүн байсан гэнэ. Ш.Отгоны ээж Өлзийтогтох одоо 83 настай сайхан буурай бас л уран үйлчнээрээ нутаг усандаа гайхагддаг. Ш.Отгоны урлаж оёсон монгол дээл, монгол гутал, өөлд үндэсний хувцас аймаг, бүсийн хэмжээний үзэсгэлэн худалдаа, уралдаанд удаа дараа тэргүүн байр эзэлж сум хошууныхаа нэр төрийг өндөрт өргөдөг юм. Тэр сумынхаа 12 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар аймаг, сумынхаа түүхт ойг угтаж “Галдан хааны өргөө гэр тэрэг”-ийг ах дүү төрөл садныхаа хамтаар урлаж хийсэн нь үндэсний өв соёлын томоохон бүтээл болсон төдийгүй, олон хүний сонирхолд нийцсэн байна. Өөлд үндэсний хувцас, их хааны гэр тэргийг урлаж оёж бүтээсэн хүн тус суманд тийм ч олон байдаггүй гэж нутгийн хөгшчүүд Ш.Отгоны урласан бүтээлд ам сайтай байдаг юм билээ.

“Ховдын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж