“Facebook”-ийг
үндэслэгч Марк Цукерберг компанийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд
нээлттэй худалдахаар зэхэж байгаа гэнэ. Интернэт хайлтын аварга “Google”
2004 онд 9,605,052 ширхэг хувьцааг тус бүрийг нь 85 ам.доллараар үнэлж,
хөрөнгийн зах зээлд гаргаснаар тус корпорацийн олон ажилтан тэрбумтан
болсон билээ. “Facebook” ч мөн ийм замаар “Wall Street”-д шуугиан
дэгдээхээр төлөвлөж байгаа аж. “Facebook”-ийн IPO хийх зөвлөх компани,
“IPO Boutique”-ийн төлөөлөгч Скотт Свийт “Facebook”-ийн хэрэглэгчдийг
“Wall Street” ад үзэхгүй гэж бодож байна” гэжээ. “Facebook” энэ талаар
ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа боловч IPO шинжээчид Марк Цукерберг
IPO хийхдээ ядаж л “Google”-ийн зарчмыг дагана гэдэгт итгэлтэй байна.
“Google”-ыг үндэслэгч Ларри Пейж, Сергей Бин нар IPO хийхдээ бүх хөрөнгө
оруулагчдад хүртээмжтэй байхаар тооцоолсон. “Facebook” хөрөнгийн зах
зээлээс 75-100 тэрбум ам.долларын ашиг олохоор 10 тэрбум ам.долларын IPO
хийхээр төлөвлөж байгаа аж. Үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргахаар
бүртгүүлснээс арилжаалах хүртэл гурваас дөрвөн сар шаардагддаг байна.

Н.Энх