
Олон улсын жишигт нийцсэн 5000 хүний суудалтай битүү дээвэртэй хөлбөмбөгийн ордон нийслэлд анх удаа баригдах гэж байгаа юм. Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хотын дарга ийнхүү анхаарал тавиад зогсохгүй 2 жилийн өмнөөс ерөнхий боловсролын сургуулиудын гадаах талбайг спортын бус зорилгоор ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүний үр дүнд 9 дүүргийн 50 сургуулийн дэргэд хиймэл зүлэг бүхий ногоон талбайтай болоод байна. Тэрчлэн хүүхэд залуучуудыг хөлбөмбөгийн спортоор шимтэн хичээллэдэг болгохын тулд Италиас нэрт хөлбөмбөгчин Ф.Баразег урьж авчран улмаар өсвөрийн дөрвөн хөлбөмбөгчинг Миланд аялуулж үе тэнгийнхнээ хүүхдүүдтэй хөлбөмбөгөөр өрсөлдөх боломжийг хотын дарга олгосон юм.