Guildford оны дундаас нүүрс олборлож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Guildford оны дундаас нүүрс олборлож эхэлнэ

Австралийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй “
Guildford (ASX:GUI) компани нь “Өмнө говь” нүүрсний төслийнхөө ашиглалтын лицензийг
авсан тухайгаа өнгөрсөн даваа гаригт зарласан байна. Тус компани төслийн
олборлолтыг оны дунд үеэр эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг төслийн хүрээнд тус
компани 63 сая тонн коксжих нүүрсний баттай нөөцийг урьдчилсан байдлаар
илрүүлээд байгаа юм. “
Guildford олборлолтын
хүчин чадлаа жилдээ 4 сая тонн байхаар судалж байгаа ажээ.

Тус компани уг
төслийн нүүрсний олборлолтын зардлыг 20 ам.доллар/тонн, борлуулалтын үнэлгээг
60 ам.доллар/тонн байхаар тооцоолжээ. Өмнөговь аймагт орших уг төслийн
лицензийн талбай нь Хятадын Сэхээ боомтоос 60 км-ийн алсад оршдог байна.

Тус компани
худалдааны зорилтот бүсийг Өвөрмонголын Гансу муж болон Хятадын төв хэсгийн
Шанси муж гэж төлөвлөж буй ажээ. 

Guildford нь энэхүү коксжих нүүрсний төслөөс гадна
Дундговьд нүүрсний бас нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Компанийн оны
дундуур олборлолт хийх гэж буй “Өмнө говь” төслийн ордын нөөц 70-892 сая тоннд
хүрэх боломжтой гэж тус компанийн геологичид үзэж байна. Харин Дундговьд
хэрэгжүүлж буй “Дунд говь” эрчим хүчний нүүрсний төслийн хувьд нөөц нь 165-830
сая тонн хүртэл өргөжих боломжтой гэж таамаглажээ.

 

Б.Төгс

http://www.mongolianminingjournal.com/
http://www.journalism.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж