Залуучууд гудамжинд таараад бие биенээсээ асуужийн. Энэ Ардын нам ер нь маниусыг өдөөд байна уу, яагаадийн. Янз үзээд байгаам биш үү, одоо цугаараа яацгаах уу… гэж. Н.Энхбаярын үед 300 сая байсан дэд сайдын суудал өнөөдөр тэрбум төгрөг давсан байна. Тэр үеийн дэд сайд нар дөрвөн жил суусан, сая томилогдсон сайд нар зургаан сар сууна гэж тооцвол ханш нь даруй 24 дахин /1000.000.000.000:300.000.000х48:6/ өссөн байна. Тэгэхээр энэ суудал үүнээс илүү ашиг өгдөг гэсэн үг үү. НХХ-ийн дэд сайдаар томилогдсон “МАК”-ийн Нянтайширын хүү Номтойбаяр Дорнодын тойргийг тэрбум төгрөг төлж намаасаа авсан билээ. Уг нь нэрэндээ “номтой” болохоор нь Боловсролын дэд сайдаар өгөх гэсэн ч яамныхан “Монголоор зөв бичиж чаддаггүй хүн авахгүй” гээд буцаасан гэнэ лээ. Хөдөлмөрийн дэд сайд хийхэд харин энэ зэргийн боловсрол шаардлагагүй бололтой юм. Яамныхан нь бодвол бүгдээрээ англиар ярьдаг биз. Оронд нь “Бишрэлт”-ийн Ундармааг Боловсролын дэд сайдаар тавьчихсан. Гадаад хэргийн дэд сайдаар Г.Тэнгэр гэж МАН-ын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн даргыг томиллоо. Үлдсэн зургаан сард манай гадаад харилцаа Хятадтай нэг шатаар ахих юм биз дээ. Ардын нам нээрээ ардын хүүхдүүдийг өдөөд байна уу, доромжлоод байна уу?
Б.ГАЛ