Хүнхэрийн рашаан ходоод эмчлэх увидастай

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Хүнхэрийн рашаан ходоод эмчлэх увидастай

Говь-Алтай аймгийн нутагт орших олон төрлийн рашааны нэг нь дархан цаазат Хасагт хайрхан уулийн зүүн сугад орших Хүнхэр зуслангийн рашаан юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газар Өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас рашаан шүүрэн гардаг ажээ. Эрдэмтдийн тэмдэглэснээр Хүнхэрийн рашаан нь гидрокабронат кальци, магнигаар баялаг бөгөөд хоол боловсруулах эрхтнийг анагаах чадалтай хэмээн тогтоосон гэнэ.1960-аад оноос аймгийн нутгийн нэгдлүүд хүч, хөрөнгөө нэгтгэж  тус газарт зам гаргаж, амралтын газар байгуулан малчдыг сувилж  эхэлсэн байна. Тус аймгийн нутагт одоогоор өөр шинжилгээнд хамрагдсан рашаан байхгүй ч Тонхил сумын Хөх булаг, Тайшир сумын Цахир булаг зэрэг нутгийн ардууд рашаан хэмээн ууж ашигладаг булаг ус цөөнгүй байдаг ажээ.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж