Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед Хадгаламж банк нь жижиг дунд бизнес төдийгүй уул уурхайн салбарт үр дүн өгөх хамтын ажиллагааны санамж бичигт Германы GIZ байгууллагатай гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор төрөл бүрийн бизнесийн зөвлөгөө, сургалт явуулах, мөн шалгарсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжиж, банкны шаардлага хангасан төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасан байна.
Энэхүү ажлын хүрээнд Хадгаламж банк болон GIZ хамтран ЖДБ-ийг дэмжиж, тэднийг мэргэжлийн төвшинд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, уул уурхайн салбарт ханган нийлүүлэгчээр ажиллах чадавхийг нэмэгдүүлсэнээр Монгол улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Тэрчлэн Олон улсын байгууллага болон дотоодын санхүүгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлснээр ЖДБ эрхлэгчдийг хэрэгцээт санхүүжилтээ банкнаас авах боломж, нөхцлөөр саадгүй хангахад оршиж байгаа юм.