Энэтхэгийн удирдагч Махатма Ганди агсны дүрд хувирсан хүүхдүүд Калькутта хотын гудамжинд жагслаа. Тэд хэн нэгнийг хамгийн олуулаа дуурайн адилхан болсон амжилтыг шинээр эвдэн Гиннесийн номд бүртгүүлэхээр ийнхүү цугларчээ.
Орон нутгийн төрийн бус нэгэн байгууллагаас зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Махатма Гандийн нас барсан өдөрт зориулснаараа онцлог. Нэгдүгээр сарын 30 бол Энэтхэг улс эцэг хэмээн хүндэлдэг хайрт удирдагчаасаа хагацсан өдөр. Харин өнөө жилийн энэ өдөр Махатма Ганди Гиннесийн номд ийнхүү мөнхрөв. 485 хүүхэд энэхүү жагсаалд оролцжээ.