Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч хорьдугаар зууны эрх чөлөөний
тэмцэгч Д.Сүхбаатарын мэндэлсний 119 жилийн ой маргааш тохионо. Бараг
зуун хориод жилийн өмнө хорвоод мэндэлсэн, өдгөө бидний дунд байхгүй
хөөрхий жанжины төрсөн өдрийг өмчлөх гэдэг улс төрийн уралцаан
өнгөрсөн жилээс бий болсон билээ. МАХН 90 жилийн турш Д.Сүхбаатарыг
өмчилдөг байв. Гэвч нэрээ сольж Ардын нам болмогц хөсөр хаягдсан нэрийг
нь экс дарга Н.Энхбаяр нь шүүрч авснаас тэд түүхээ булаалдах болсон юм.
Тэгэхээр энэ удаа Ардын нам, МАХН-ын аль нь жанжины төрсөн өдрийг
тэмдэглэх бол. Ингэхэд Д.Сүхбаатар Ардын нам, МАХН хоёрын алиных нь
гишүүн явсан юм бол. “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг шиг
хэцүү асуултын хариуг маргааш лав олоосой. Ардын намыг Дамдины
Сүхбаатарын Батболд тэргүүлж байгаа болохоор тэд энэ өдөр Бага хурлаа
хийх ёстой юм болов уу. Эсвэл 90 жилийн түүхтэй МАХН хэмээх брэнд нэрийг
албан ёсоор өмчилж буй Н.Энхбаяр тэмдэглэн өнгөрүүлэх үү. Уг нь
дуучин BX бас энэ өдөр төрсөн. Одоогийн Ерөнхий сайд “Камертон”
хамтлагтай төрсөн өдөр нь давхцдаг гэдэг шиг BX, Д.Сүхбаатар хоёрын
төрсөн өдрийг хувааж аваад тэмдэглэвэл яах бол. Орчин үеийн залуус
жанжин Д.Сүхбаатарын талаар бус дуучин BX-ийн талаар илүүг мэднэ гэхэд
эргэлзэхгүй байна.Тэгэхээр сонгууль дөхсөн энэ үед хэрэглэж болох л
арга мэт санагдана. Заавал нас барсан хүний ясыг өндөлзүүлэн хэрэлдэж
байхаар энэ замыг сонгосон нь дээр биш үү. Хориод жилийн өмнөх нэгэн
онигоо санаанд орж орхилоо. “2000 онд Ленин багш Оросын Улаан
тайлбайгаар баахан алхжээ. Түүнийг хэн ч таньсангүй. Тэгэхээр нь нэг
өвгөжөөр хүнээс “Та Ленин багшийг таних уу” гэтэл нөгөөх нь нэлээд
бодож байснаа “Тэр Алла Пугачёвагийн үед амьдарч байсан уу” гэсэн
гэдэг. Гэхдээ “Д.Сүхбаатарын төрсөн өдрийг мэдэх үү” гэхэд “BX-тэй нэг
өдөр төрсөн бил үү” гэж асууж байвал “ок” шүү дээ. Тиймээс BX-ын төрсөн
өдөрт бэлэгтэй очвол лав баярлах байх шүү.

Э.Баясгалан
"Улс төрийн тойм" сонин