Засгийн газрын хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болж байна

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Тус хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний зэрэгцээ “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн тухай асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга танилцуулахаар төлөвлөжээ. Мөн ажлын хэсэг байгуулах тухай асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулга хийх юм байна. Харин хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн асуудалд  Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Цахим дипломат болон албан паспорт хэвлүүлэх тухай багтжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын санаачлан боловсруулсан Төрийн нийтийн зориулалттай өмчийн эрхийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөлд Засгийн газар саналаа өгөх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж