Дэлхий дулаарч байна уу эсвэл…

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхий дулаарч байна уу эсвэл…

Дэлхий дулаарч байна
уу эсвэл хүйтрээд байн уу, саяхан дэлхийн дулаарлын талаар баримтад кино
нэтээс татаж үзсэн. Цэвдэгт цаст уулсын мөс жил ирэх тусам хайлж
байгааг харахад дэлхий үнэхээр дулаарсан гэдэгт итгэж байлаа. Гэтэл
өнөөдөр Монголын хаврын нэгэн жихүүн өдөр. Урьд намайг жоохон байхад аав
ээж нар майн баярын жагсаалд бэлдэнэ гээд зуны хувцастай гүйлдэж, цэцэг
ногоо дэлгэрсэн, модод зулзгалсан, охид хүүхнүүд тэнгэр задраах богино
даашинзаа өмсөн гоёдог байсан өдийд. Гэтэл өнөөдөр хүмүүс гудамжинд 
бараг өвлийн хувцаснаасаа салаагүй даарсан, бээрсэн явж байхыг хараад
дэлхий дулаарч монгол хүйтрээд байгаан болуу гэж бодлоо.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж