“X Factor”-ын хөтлөгч Стив Жонс, шүүгч Шерзингер нар шоунаас гарч байгаа тухайгаа мэдэгдэн багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Гэтэл гурав дахь хүн “X Factor”-ыг орхих болжээ. Тэр бол Поло Абдул. Саймон Коулын олон жилийн анд, “American Idol”-д хамт ажиллаж байгаад шинэ шоуг эхлүүлэхээр түүнийг даган ““X Factor”-д ирсэн хатагтай. Одоо Саймоны шоуны хувь заяа хэрхэх бол?
Юутай ч Саймон тэдэнд энэ хугацаанд хамтран ажилласанд баярласнаа илэрхийлсэн байна. Ялангуяа Полод. Хэвлэлүүдээр шуугиж байгаагаар бол Поло Абдулын орыг Мариан Кэри эзэлж магадгүй гэнэ. Түүнийг өнгөрсөн жил Саймон урьж байсан ч жирэмсэн байсан учир татгалзсан яриа ч байна.