Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн жил

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн жил

Дэлхийн хөгжим судлаачид жил бүрийг алдартай, суут хөгжмийн зохиолчдын жил болгон зарладаг. Өнгөрсөн онд В.А.Моцартын жил байсан бол энэ жил Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн жил болгон зарласан байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Вердийн жилийг түүний хамгийн алдартай дууриудын нэг болох “Риголетто”, “Трубадур” дууриар эхлүүлсэн.

Ж.Вердийн жилтэй холбогдуулан театрт энэ улиралд Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг болох “Аида”, “Травиата” дуурийг энэ улиралд дахин тоглох юм. Харин хаалтын ажил болгон ирэх арванхоёрдугаар сард Ж.Вердийн бүтээлүүдээр гала концерт хийхээр төлөвлөж байгаа юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж