Cyber соёлын цоо шинэ гажетууд

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Cyber соёлын цоо шинэ гажетууд

Он лайн тоглоомын фанатуудад MadCatz Cyborg M.M.O.7 хулгана

Шинэ төхөөрөмжийг World of Warcraft-ын дайчдад голчлон зориулж байгаа юм. Програмчилж болох 13 товчлууртай бөгөөд тэдэнд 78 янз бүрийн үйлдэл сануулж болно.

MadCatz Cyborg M.M.O.7 хулганы өндөр болон өргөнийг хэрэглэгчийн таалалд тааруулж болохоос гадна эрхий хурууны даралтыг дээшилж доошлуулах боломжтой. Мөн иж бүрдлийг дагалдан ирэх тусгай цагирган ачаагаар хулганыг хүндрүүлж болох юм.


iPad-ны хөгжмийн удирдлага AKAI MPC FLY

Хөгжмийн удирдлагын (MPC) домогт үйлдвэрлэгч японы Akai компани энэ чиглэлд хувьсгал хийх AKAI MPC FLY төхөөрөмжөө толилуулж байна. Энэ нь iPad-тай нэг хавтсанд багтаж ажиллах хөгжим бүтээх удирдлагын төхөөрөмж юм. Хоёр төхөөрөмж хоорондоо холбогдож харилцан бие биенээ дэмжиж ажиллах өргөн боломжтой.

Хайрцагын хоёр хавтас хоорондоо бат бөх бэхэлгээтэй бөгөөд iPad-ыг шаардлагатай өнцөгөөр барина.

AKAI MPC FLY нь сэмплийн сан, хөгжмийн редактор, дөрвөн замтай микшер бүхий программ (App) дээр ажилладаг.

Төхөөрөмж нь өөрт суурилагдсан литий-ион цэнэг хураагууртай бөгөөд гадна хавтсан гэр нь цохилт болон чийгний хамгаалалттай.

Видео: YouTube

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж