ОХУ сансрын нисэгчийн нээлттэй элсэлт зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

ОХУ сансрын нисэгчийн нээлттэй элсэлт зарлажээ

Оросын сансрын агентлагаас сансрын нисэгчдийн нэмэлт нээлттэй элсэлт зарлав. Энэ нь оросын сансар судлалын түүхэнд анхны нээлттэй элсэлт болно.

Эдүгээ Орос улсад сансрын нисгэгчдийг агаар сансрын салбарын байгууллагуудын дэргэд ба анагаах ухаан-биологийн хүрээлэнд гурван отрядад бэлтгэж байна. Тэднийг гол төлөв цэргийн нисэх хүчний нисгэгчид буюу пуужин-сансрын аж үйлдвэрийн үйлдвэрүүдэд ажиллаж буй техникийн мэргэжилтнүүдээс зохих зөвлөмжийг харгалзан сонгон авдаг. Цэргийн нисгэгч 350 -иас илүү олон цагийн нислэг хийж, шүхрээр 160 гаруй удаа буусан  туршлагатай байх ёстой.

Одоо өөр мэргэжилтэй хүмүүс ч сансрын нисгэгч болж чадна. Гэвч оросын нисэх хүчнийхэн, пуужин-сансрын аж үйлдвэрт ажилласан туршлагатай хүмүүс давуу боломжтой хэвээр байна.

Оросын сансрын нисгэгчдийг бэлтгэх төв урьд нисэх хүчин буюу сансар огторгуйттай холбоотой огт байгаагүй  хүмүүсээс ч шалгалт сорилт авахад бэлэн байна. Гэвч ирээдүйн сансарын нисгэгчдэд урьдын адил хатуу шаардлага тавих юм.

ОХУ-ын иргэн 33-аас дээш насны биш дээд боловсролтой  бол сансрын нисгэгч болж мэднэ. Түүнээс гадна сансрын нисгэгч болох гэсэн хүн жолоодлогот сансар судлалын наад захын ерөнхий мэдлэгтэй, сансрын техник судлаж эзэмших чадвартай байх ёстой. Түүнчлэн орос-англи хэлний зохих мэлэгтэй байвал зохино.

Ирээдүйн сансрын нисгэгч 150-аас 190 см хүртэл өндөр, 50-иас 90 кг хүртэл жинтэй байх ёстой. Харин оросын жолоодлогт сансар судлал дөнгөж бий болсон 60-д онд хязгаарлалт илүү хатуу байжээ. Сансрын нисгэгч 170 см-ээс өндөр биш, 30-аас дээш биш насны хүн гэсэн шаардлага тавьдаг байжээ. Мөн маш том хөлтэй хүн сансрын нисгэгч болж чадахгүй ажээ.

Сансрын нисгэгч болох гэсэн хүн биеийн хүчний  сорилтыг давж, 1 км замыг 3 минут 35 секундэд гуйж, 800 метр усан замыг 19 минутээс багагүй хугацаанд сэлэж давах ёстой. Ирээдуйн сансрын нисгэгч савлуур дээр 20-оос цөөнгүй удаа суниаж,наанадаж 15 минут «босоо өнцөг» барих ёстой. Түүнчлэн тэд компьютер болон эх орныхоо түүх, дэлхийн сансар судлалын түүхийг сайн мэдэж,соёл судлалын хүрээнд ерөнхий мэдлэгтэй байх ёстой.

Дашрамд хэлэхэд ирээдүйд сансрын нисгэгч болохыг мөрөөдсөн оросын сурагчдад зориулан зохих сургалтын туслах сурах бичиг хэвлэн гаргажээ. Тэр сансарт нислэг хийхийн тулд юу хийх талаар дэлгэрэнгүй олон зөвлөмж агуулжээ.     

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж