Сүүлийн үед хөдөө, орон нутагт ховор ан амьтан, ургамалтай газарт ашигт малтмалын үйл ажиллагаа ихээр явуулах болсон. Үүнтэй холбогдуулан Газрын тухай хуулийн дагуу тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалтад авч болох юм байна. Тухайн газар нутаг нь байгалийн бүс, бүслүүрийн онцгой хэв шинжийг хадгалсан, ховордсон ан амьтан, ургамалтай, түүх соёлын дурсгалт зүйлтэй бол харьяа аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлснээр тусгай хамгаалалтад авч болох талаар шийдвэрлүүлэх боломжтой юм байна.
Э.Саруул