“Мобиком” сар шинийн урамшуулал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

“Мобиком” сар шинийн урамшуулал зарлалаа

“Мобиком” сар шинийн урамшуулал зарлалаа


Дээд тэнгэрийн хүчит Луу жилээ 9-өөр бэлгэдэж, 4-өөр бэхэжсэн Мобизоны шинэ дугаартай угтаарай.

Монголын ард түмэнд эд баялаг, аз хийморь авчрах 17-р жарны “Баясгалан” хэмээгч Усан луу жилийн сар шинийн урамшууллаа Мобиком корпораци дараа төлбөрт хэрэглэгчиддээ зориулан зарлаж байна. Усан луу жилд ашиг шим арвижин, ард түмний аливаа хүссэн сайн үйлс нь биелэж, өвчин зовлонгүй, амар амгалан байхыг од гарaгс ивээж буй тул эрхэм та сар шинээс өмнө амжиж, өнтэй жилийн тань өнгийг засаж, аз амжилтыг гарт тань атгуулах дараа төлбөрт шинэ дугаараа худалдан аваарай.

Та Zone160 багцыг сонговол сүлжээ харгалзахгүй 160 минут+сүлжээндээ 50 минут, Zone400 багцыг сонговол сүлжээ харгалзахгүй 400 минут+ сүлжээндээ 100 минут, Zone700 багцыг сонговол сүлжээ харгалзахгүй 700 минут+сүлжээндээ 150 минут ярих эрхийг сар шинийн урамшуулал болгон авах бөгөөд ZoneFree багцыг сонговол сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 700 минут ярьж, ах дүү, анд найз нөхөдтэйгөө сар шинийн сайхан мэдээг хүссэнээрээ хуваалцах болно.

Харин дараа төлбөрт нийт хэрэглэгчиддээ Усан луу жилийн сар шинээр ухаалаг гар утсаар гангарахыг санал болгож байна. Та өөрийнхөө эсвэл, ойр дотны хэн нэгний гар утсыг шинэчлэх бодолтой байгаа бол HTC, Samsung брэндийн албан ёсны борлуулагч Мобиком корпорациас ухаалаг гар утсыг 50,000 төгрөгөөр хямдруулан аваарай. Мобизоны хэрэглэгч таны худалдан авсан ухаалаг утсанд 3 сарын турш сар бүр ашиглах 100мб дата эрх, Мобинетийн Wi-Fi орчинд 20 цаг үнэгүй интернэтээр аялах боломжуудыг бэлэглэх болно.

Танд “Баясгалан” хэмээх усан луу жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж