УИХ-ын зөвшөөрөөгүй дүгнэлтийг дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын зөвшөөрөөгүй дүгнэлтийг дахин хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг энэ хоёрдугаар сарын 8-ны өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр зарлалаа.

Хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх аж.

Энэ тухай маргааныг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар 2011 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр хэлэлцэж  хянан шийдвэрлэснээр 04 дүгээр дүгнэлт гаргасан юм. Гэвч Цэцийн 04 тоот дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн тогтоол гаргасан билээ.

Цэц энэ удаа их суудлын хуралдаанаараа асуудлыг дахин хэлэлцэж дүгнэлт гаргахаар болжээ. Их суудлын хуралдааны дүгнэлт эцсийнх байдаг тул энэ сарын 8-нд уг маргаан эцэслэн шийдэгдэх юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж