Ангела Меркел Хятадыг ятгах гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Ангела Меркел Хятадыг ятгах гэнэ

Германы Канцлер Ангела Меркел энэ долоо хоногт Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Канцлерын айлчлалын зорилго нь Бээжингийн эрх баригчдыг Иранаас импортолдог газрын тосны хэмжээг бууруулахыг ятгах аж. Ираны эсрэг эдийн хориг тавихыг ОХУ болон Хятад эсэргүүцэж байгаа билээ. Энэтхэгийн Сангийн сайд саяхан Иранаас импортолдог газрын тосны хэмжээг бууруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хэрэв Хятад Иранаас импортолдог нефтийн хэмжээг багасгаж, АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд, Европын холбооноос тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг дэмжвэл ирэх долдугаар сарын 1-нээс хориг хэрэгжиж эхлэх юм байна. Учир нь Ираны нефтийн худалдааны одоо хэрэгжиж буй гэрээний хугацаа тэр үед дуусах аж.  Албаны хүмүүсийн хэлж буйгаар Хятад Иранаас импортолдог нефтийн хэмжээг багасгавал Европын холбооны хориг Ираны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох газрын тосны худалдаанд том цохилт өгөх юм. Хятад, Энэтхэг зэрэг орнууд Ираны газрын тосны хамгийн том импортлогчид бөгөөд газрын тосны экспортын гуравны нэг хувийг худалдаж авдаг. Гэвч дээрх орнууд Иранаас импортолдог газрын тосны хэмжээг бууруулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж