Өнгөрсөн жил улсын хэмжээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж, хамгийн олон ажлын байр бий болгосон аймаг, сум, багийг шалгаруулжээ. Энэхүү уралдаанд “Шилдэг аймаг”-аар Сүхбаатар аймаг, “Шилдэг сум”-аар Түвшинширээ сум, “Шилдэг баг”-аар Онгон сумын 5-р баг, “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр “Сүхбаатар аймаг” ОНӨҮГ тус тус шалгарч, Сүхбаатарчууд гайхалтай амжилт үзүүлсэн байна.
2011 оны байдлаар нийт 1117 ажлын байр шинээр бий болгосон Сүхбаатарчууд маань хүний хөгжлийн индексээрээ улсын хэмжээнд есдүгээрт, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээрээ зургаад эрэмбэлэгджээ.
Эх сурвалж: www.munkhchuluun.org