Пенсильванийн их сургуулийн мэргэжилтнүүд оролцсон уг судалгааны хүрээнд Алтайн хязгаарын орчин үеийн оршин суугчдын ДНК-ийг шинжлэн үзжээ. Тэд Казахстан, Хятад, Монгол зэрэг бүсийн нутаг дэвсгэрээс цуглуулсан дээжийг индианчуудын янз бүрийн омгийнхны ДНК-тай харьцуулан үзсэн байна. Олон тооны генийн маркеруудыг хэрэглэсэн учраас судалгааг нарийн гарсан гэж тэд үзэв.
Ү хромосомын ДНК-ын Q гаплогруппт тэд Хойд Америкт ирсэн гэх индианчуудтай алтайчууд төрөл төрөгсөд байж болох генийн ер бусын мутацийг олж илрүүлжээ. Мөн C ба D галлогруппт ч тийм өөрчлөлтийг илрүүлсэн байна. Судлаачдын тогтоосноор Алтай өмнөд хэсгийнхэн нь хойд хэсгийн оршин суугчдаас илүүтэйгээр индианчуудтай ойрын хамаатнууд байх магадлалтай. Шинэ судалгаа нь Америк тивд хүн 18-20 мянган жилийн өмнө хүн суурьшиж эхэлсэн гэх онолыг баталж байна. Саяхан болтол эрдэмтэд энэ 30 мянган жилийн өмнөөс хүн суурьшсан гэж үзэж байсан юм.