22 хүүхдийн 17-д нь хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

22 хүүхдийн 17-д нь хорих ял оноолоо

Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал өчигдөр  цагдан хорих 461 дүгээр ангид болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Энэхүү хэрэгт 22 шүүгдэгч, 50  хохирогч, 18 өмгөөлөгч оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн дээрх  22 хүүхдээс насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн ялыг хойшлуулж, нэг хүүхдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин үлдсэн 17 хүүхдийг гэм буруутай хэмээн үзэж 3.8-8.6 жилийн хорих ялаар шийтгэжээ.

 Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдсэн байна. Дээрх хүүхдүүд  2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн  үйлдсэн байдаг ажээ. Мөн хэргийг шалгах явцад оргон зайлж байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж