Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн “Хип хоп” холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр, н.Алтай /37 настай, эрэгтэй/ нарын дөрвөн залууг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байхад нь саатуулаад 14 хонож байна. Тэд өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ш.Батбаярыг цагдаагийнхан саатуулсны дараа гэрт нь нэгжлэг хийхэд хар тамхины төрлийн зүйл олдсон бөгөөд тэрбээр цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ хар тамхи хэрэглэдэг болохоо хүлээсэн юм. Түүний гэрээс олдсон хар тамхины төрөл, зүйлийг шинжлүүлэхээр шүүхийн шинжилгээний төвд өгөөд байгаа аж. Уг хэрэгт холбогдсон 37 настай н.Алтай гэгч нь “мөс” гэж нэрлэх мансууруулах төрлийн бодисыг насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдсан байж болзошгүй гэнэ.
С.Отгон