Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Бусад.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Бор-Өндөр сум байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- "Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад.