Түүхий эдийн зах зээл 2010 оны сүүлчийн хагасын 10,7 саяаас 2011 оны эцэст 8,7 сая хүртэл бууран 19 хувиар багасчээ. The Wall Street Journal сонин Барааны фьючерсийн наймааны комиссийн (Commodity Futures Trading Commission) мэдээнээс иш татан 2011 онд түүхий эдийн зах зээлд капиталийн урсгал сүүлийн 12 жилийн дотор хамгийн их болсон гэжээ. Өнгөрсөн жилийн худалдааны хэмжээний бууралт нь 2008-2009 оны хямралын жилийнхээс мэдэгдэхүйц их байсан гэв. Зарим зах зээл эрэлт байхгүйгээс унаж эхэлсэн байна. Бараг бүх зах зээлд наймаа буурсан бөгөөд хамгаас илүүтэйгээр нефть, хөвөн, зэсийн салбар уналттай байна. Эрэлт буурсаар үнэ ч бас буурч байна.
Өнгөрсөн оны сүүлч гэхэд нефтийн нийлүүлэлтийн гэрээний төвшин 2007 оны тавдугаар сараас хойш 2,2 сая хүртэл унав. Зэс нийлүүлэлтийн гэрээ 2009 оныхоос хамгийн бага хэмжээнд хүрч, 33 хувиар буурчээ. Хөвөнгийн зах зээл 2009 оноос хамгийн доод хэмжээнд хүрэн 180,3 мянга болоод байна. Нийтлэг хандлагад байгалийн хий ороогүй бөгөөд нийлүүлэлтийн тоо нь 24 хувиар нэмэгдсэн байна. Арилжааны хэмжээ нь буурсан ч нефтийн үнэ нь буураагүй харин өсчээ.
Ш.Мягмар