
Түүний хэлснээр 2010 оны гадаад худалдааны эргэлт нь 585 сая ам.доллар байжээ. Монголд оруулж байгаа экспортын ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч аж. Харин ангарчууд Монголоос хайлуур жонш авч байна. Эрхүү муж Монголоос мах авах сонирхолтой бөгөөд мах бэлтгэх хамтарсан үйлдвэр барих тухай ярьсан ч биелэгдэх эсэх нь эрмэлзэлтэй юм. Дашрамд дурдахад, саяхан Монгол Улсын Засгийн газраас хууль бусаар мах экспортлохыг хориглов.
Ш.Мягмар