Дугуйгаар хичээллэх судас өргөсхөөс сэргийлдэг | News.MN

Дугуйгаар хичээллэх судас өргөсхөөс сэргийлдэг

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Дугуйгаар хичээллэх судас өргөсхөөс сэргийлдэг

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг ихэд гутаадаг нэгэн зүйл нь унжсан хонго
өгзөг, хэт бүдүүн гуя, хөлний бүдүүрсэн судаснууд юм. Энэ сул тал нь их
суудаг, зогсдог ажилтай эмэгтэйчүүдэд их ажиглагддаг. Энэ тухай зарим
нэг тоо баримт дурдъя л даа.

Биднийг зогсож байх үед хөлөнд хуралдах цусны хэмжээ 300 мл-ээр
нэмэгддэг байна. Үүнээс болж хөл ихэд ядарч ачаалал нь хэтрэн судасны
өргөсөл үүсдэг. Нийт хүн төрөлхтний 20% нь 25 хүртэлх насандаа судасны
өргөсөлтөөс болж шаналж эхэлдэг бол 70% нь 70 наснаас эхлэн уг өвчнөөр
өвчилдөг. Энэхүү өвчний улмаас эмчид ханддаг 10 хүний 9 нь эмэгтэйчүүд
байдаг. Хэдийгээр эрчүүд эмчид очдоггүй боловч мөн л энэхүү өвчнөөр их
өвддөг. Өвчлөгдсийн 90% -ийн нь эцэг эхчүүд мөн уг өвчнөөр өвчилсөн
байдгийг судалгаагаар нотолжээ. Харин эцэг эхийн аль нэг нь л өвдсөн
тохиолдолд хүүхдийн өвчлөх магадлал 2 дахин багасдаг. Уг өвчнөөс болж
мэс засалд ч орж болзошгүй.

Тэгвэл өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх боломж бий. Үүний тулд
анхаарах нь:

1. Хэтэрхий бариу оймс, трико, бусад хувцас нь
хөлний хөдөлгөөнийг хорьж ядраадаг тул өмсөхгүй байх нь зүйтэй.

2. Согтууруулах ундаа, тамхинаас болж таргалсан
илүүдэл жин хамгийн хортой.

3. Хэтэрхий намхан, хэтэрхий өндөр өсгийнөөс
зайлсхийх хэрэгтэй. Гутлын өсгийний хамгийн тохиромжтой хэмжээ бол 3-5
см юм.

4. Халуун шүршүүр, уур, төрөл бүрийн нарны, турк гэх
мэт ванн зэрэг хэт хөлөргөдөг үйлчилгээг хэрэглэхгүй байх нь дээр. Учир
нь халуун дулаан орчин судсыг тэлж өргөсгөдөг.

5. Синтетик хивс, хивсэнцэр эдлэл бүү хэрэглэ! Тэд
цахилгаан тогтонги орон үүсгэж, түүгээрээ мөн судсыг өргөсгөн, судасны
үзүүрт цус хуралдан бөөгнөрөхөд хүргэдэг.

6. Хөлөнд хэт их ачаалал өгдөг зарим спортоор
хичээллэхгүй байх хэрэгтэй. Үүнд: софт теннис, хөнгөн атлетикийн
төрлүүд, гандбол, сагсан бөмбөг, волейбол, харамсалтай нь аэробик хүртэл
хамрагддаг.

7. Биед сөрөг нөлөө үзүүлдэг гормоны чанартай эм
тариа бүү хэрэглэ.

8. Хэрвээ судас чинь таны сул тал болох нь мэдэгдэж
эхэлбэл 18 наснаасаа эхлэн тогтмол, мөн жирэмслэлт бүрийнхээ өмнө
мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч байх хэрэгтэй.

9. Хөлийн ядаргааг багасгадаг эмчилгээний триког
өмсөхийг эрхэмлэ. Ялангуяа онгоцоор нисэх үедээ заавал өмсөж байгаарай.

10. Унтахдаа болж өгвөл хөлөө 10 см орчим өндөрт
байхаар унтахыг хичээ.

11. Хөлдөө үргэлж доороос нь дээш нь иллэг хийж байх
хэрэгтэй.

12. Боломж л гарвал дугуйгаар явж, усанд сэлж,
сонгодог /нийтийн/ бүжгүүд хийж, явган зугаалж байхаа мартав аа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж