Уго Чавесын эрх охин дахиад дуулиан дэгдээв

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Уго Чавесын эрх охин дахиад дуулиан дэгдээв

Венесуэлийн
ерөнхийлөгчийн бага охин түүнийг “эвгүй байдалд” үе үе оруулаад байдаг
гэнэ. Росинес Чавес олон нийтийн сүлжээнд хуудас нээчихээд дэлхийн
блогчдын анхаарлыг татна эсвэл дуртай дуучин Жастин Биберийн хамт байгаа
зургаа тавина. Түүгээрээ “дуучинг чиний хүсэлтээр эцэг чинь урьсан уу”
гэх мэтийн сэтгэгдэл авна. Хамгийн сүүлчийн удаа бүсгүй Америкийн
доллараар дэвүүр хийгээд барьчихсан зургаа сүлжээгээр цацлаа.
Сонирхолтой нь Уго Чавес 2003 оноос хойш улс орондоо доллар чөлөөтэй
хэрэглэгдэхийг хориглосон учраас охины үйлдэл маш их анхаарал татав.
Венесуэлийн ард иргэд нь доллар авч яваад баригдвал ноцтой шийтгэл амсах
ёстой байдаг. Гэтэл охиных нь энэ үйлдэл олныг маш их хөөргөж,
сүлжээний хэрэглэгчид “долларынх нь оронд” гадил жимс, байцааны навч
зэргийг барьсан элэглэсэн зургуудыг маш ихээр гаргажээ. Охины “шийтгэл”
нь эхдээ загнуулснаар төгссөн байна. Харин эцэг нь чимээгүй шиг энэ
хэргийг өнгөрөөжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж