
Экологийн сүйрлийн үр дагаварыг бууруулахын тулд цэрэг, цагдаагийн ажилтнуудыг дайчилсан байна. Хортой бодисын хэмжээг бууруулахын тулд усанд тусгай бодис хийж байгаа гэнэ. Бохирдсон голын ус усан санд нэмж цутгасаар байгаа учраас ойрын өдрүүдэд цэвэршүүлж чадахгүй бололтой. Ус цэвэршүүлэх арга хэмжээ төдийлөн үр дүнгүй бол эрх баригчид усан хангамжийн нөөцийн эх сурвалжийг ашиглаж эхлэх ажээ. Голын урсгалын эхэнд баригдсан үйлдвэрээс болж бохирдсон учраас тус үйлдвэрийг хаагаад байна.
Ш.Мягмар