Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Д.Баттулга, Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од нарын удирдлага дор олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ДАШТ-ий хүрэл медальт М.Бундмаа, “Мастерс”-ийн хошой аварга С.Мияарагчаа нарын тэргүүтэй эрэгтэй 14, эмэгтэй ес, нийт 21 тамирчин Парисын татамид зодоглоно. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга”-ын тэмцээнд оролцсон бүрэлдэхүүн Дюссельдорфын гран-при тэмцээнд оролцох юм. Харин “Дэлхийн цом”-д нэг улсаас нэг жинд дөрвөн тамирчнаа сойх боломжтой тул өөр тамирчид дээрх бүрэлдэхүүнтэй нэгдэх ажээ.
Парисын “Их дуулга”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй:
60 кг: Ч.Болдбаатар, Д.Төмөрхүлэг
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар
90 кг: Б.Ариун-Эрдэнэ, Э.Энхбат
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: Н.Батсуурь, Х.Мөнхбаатар
Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
57 кг: Т.Баттөгс, Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: П.Лхамдэгд