АНУ-ын цөмийн биш хүчтэй бөмбөг нь Ираны газар доорх байр байгууламжийг устгахад хангалтгүй байна гэж Пентагоны шинжээчид дүгнэв. Жишээлбэл, зэвсэглэлд байдаг 13,6 тоннын газар доорх нуувчийн эсрэг MOP (Massive Ordnance Penetrator) гэсэн нэртэй GBU-57 бөмбөгийн туршилт дээрх дүгнэлтийг хийхэд хүргэв. Энэ бөмбөгийг Иран ба Хойд Солонгосын газар дор нуусан цөмийн байгууламжийн эсрэг ашиглахаар бүтээсэн. Туршилтын явцад Ираны байгууламжууд бөмбөг үйлчлэх гүнээс дор байрлалтай бөгөөд тэднийг устгахад нэмэлт төхөөрөмж хэрэгтэй гэдэг нь тогтоогдов. Тиймээс МОР бөмбөгийг сайжруулахад 80 сая ам.доллар гаргаж өгөх хүсэлтийг Пентагон Конгресст тавиад байгаа ажээ. Уг бөмбөгний анхны туршилтыг 2007 онд хийсэн бөгөөд одоо АНУ-ын арми 20 орчим ийм бөмбөгтэй байгаа аж.
Америкийн бөмбөг Ираны нуувчийн эсрэг хүч мөхөсдөв
АНУ-ын Зэвсэгт хүчин хамгийн хүчтэй цөмийн биш бөмбөгнийхээ хүчин чадлыг ихэсгэхээр ажиллаж байгаа тухай The Wall Street Journal бичжээ.
Ш.Мягмар