Байтынхан танхимын ДАШТ-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Байтынхан танхимын ДАШТ-д өрсөлдөнө

Монголын байт харвааны тамирчид АНУ-ын Лас Вегас хотноо хоёрдугаар сарын 5-9-нд болох танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хилийн дээс алхлаа. Тэмцээний дараа тамирчид Тайландыг зорьж, дөрөвдүгээр сар гартал тэнд бэлтгэл сургуулилтаа базааж, Азийн гран-при, үргэлжлүүлээд Шанхай, Анталья болон Огденд болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд цэц сорихоор төлөвлөжээ. Одоогоор Монголын байт харвааны тамирчдаас ОУХМ Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар “Лондон-2012” олимпод оролцох эрхээ аваад байгаа билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж