“A Sound” хосуудад бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

“A Sound” хосуудад бэлэг барина

“A Sound” хамтлагийнхан Гэгээн хайрын өдрөөр дурлалт хосууддаа зориулан "Forever 247" нэртэй тоглолт хийх гэж байна.

Тус тоглолт нь “iLoft Function House”-д  ирэх хоёрдугаар сарын 14-ны 20.00 цагт болох юм. Тоглолтод “А Sound” хамтлагтай хамтран ажилдаг хамтлаг, дуучид оролцохоос гадна “ТВ Cocktail”-ийн Цоомоо, Өөскө нар ирсэн залуусыг хөгжөөх гэнэ.

Тус шоу тоглолтын тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг ирэх хоёрдугаар сарын 8-наас худалдаалж эхлэх юм байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж