Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун өөрийн хүүхдүүд нь уламжлалыг үргэлжлүүлэхгүй, тэд улс төрд орох нь юу л бол хэмээн ярьжээ. Ли өөрөө “Сингапурын эдийн засгийн гайхамшгийг бүтээгч” гэгдэх 1959-1990 онуудад хот-улсыг толгойлж байсан Лу Куан Ю-гийн хүү нь юм.
“Мэдээж, шийдвэрийг би гаргахгүй, тэд өөрсдөө шийднэ. Хэрэв та нар миний саналыг сонсох гэж байгаа бол тэд улс төрийг сонихдоггүй юм шиг байна лээ” хэмээн Ли Сянь Лун ажил хэрэгч хүмүүс ба улстөрчдийн төлөөлөгч нартай уулзах үеэр хариулжээ. “Энэ бол шинэ үе, шинэ ертөнц. Сингапурт янз бүрийн боломж маш их” гэж тэр ярив. Ли энэхүү өндөр албан тушаалыг 2004 оноос хойш хашиж байгаа бөгөөд тэднийх дөрвөн хүүхэдтэй.
Ш.Мягмар