Хар тамхины эсрэг 100 дахь жилдээ тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Хар тамхины эсрэг 100 дахь жилдээ тэмцэж байна

(“BBCRussian.com”, Их Британи, Том де Кастелла)


Энэ долоо хоногт мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх анхны олон улсын гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Харин зуун жилийн өмнө улс орнууд энэ асуудлыг үл сонирхож, мансууруулах бодисыг аль ч улсын хилээр чөлөөтэй оруулдаг байжээ. Тиймээс Опиумын олон улсын конвенцийг  байгуулснаар энэ бүх зүйл өөрчлөгдсөн юм. Гэрээнд гарын үсэг зурсан орнууд опиум, морфий, кокаины худалдааг зогсоох бүхнийг хийхээр үүрэг авцгаасан юм.

АНУ өнөөдөр байгаа шигээ 100 жилийн өмнө хар тамхитай үл эвлэрэх байр суурьтай байлаа. Харин Британи 1912 онд конвенцид дуртай дургүй нэгдсэн юм хэмээн “Мөрөөдөл эзэгнэгчид: XIX зууны мансууруулах бодиснууд” (Emperors of Dreams: Drugs in the Nineteenth Century) номыг зохиогч Майк Жей өгүүлжээ.  Тэр үед Британийн эрх баригчдын хувьд архидан согтуурах явдал бодит асуудал болоод байжээ. “XIX зууны толгой дараалсан архидалтыг тойрсон ширүүхэн маргаан өрнөж байлаа” гэж Жей ярив.

Британичуудын опиумд хандах хоёрдмол байдал нь ойлгомжтой байв. Британи XIX  зуунд Хятад руу импортлох мансууруулах бодисоо хязгаарлахаас татгалзаж, опиумын наймааг хадгалж үлдэхээр “дайн” хийж байв.  Опиумын хэрэглээг XIX зууны дунд үе хүртэл өнөөгийнхөөс огт өөрөөр үздэг байв. Тэр үед эмийн санд ороод л опиум, кокаин мөн мышьяк зэрэг бодисыг чөлөөтэй худалдан авч болох байсан юм.

Опиумтай цай

Хоёр зуу гаруй жилийн өмнө опиум нь Британийн боомтуудад ердийн ачаа байлаа. Жишээлбэл, 1785 оны хоёрдугаар сарын Times сонинд Лондоны боомтод бууж байгаа ачааны жагсаалтыг нийтлэхдээ Смирнийн (Измир) опиумыг Ливорногийн зөцгий тос, Гданьскийн вандуйтай зэрэгцүүлэн бичиж байсан юм. Норфолк хотод очиж байсан XIX зууны  жуулчдад пабуудад шар айраг уухдаа болгоомжтой байхыг сануулан нутгийнхан Фенландын намгийн халуун хижигээс хамгаалах арга гэж түүнд опиум нэмэрлэдэг тухай  өгүүлсэн байдаг. Опийн намуу цэцгийн шүүсийг наранд хатаан гаргаж авсан опиумыг өвчин намдаах эм болгон хэрэглэдэг байжээ.

Британийн хатан хаан Виктория ордны эмийн санчид опиум захиалдаг байсан тухай яриа бий. Хатан хааныг залуу Уинстон Черчиллийн хамт кокаин татдаг байсан гэдэг. Британийн өөр нэг ерөнхий сайд Уильям Гладстоун чухал үг хэлэхийн өмнө опиумыг цай буюу кофенд нэмэг хэрэглэдэг байсан тухай бас ярьдаг. Албан ёсоор 1868 онд зарим нэг хязгаарлалт хийсэн байна. Эмийн сангуудын тухай хуулиар  зарим нэг худалдан авагч опиум авахдаа нэр, хаягаа хэлэх ёстой болов. Гэвч бодит байдал дээр  бараг тэр чигтээ хуучнаараа л үлдсэн байна.

Кокаиний “дэвшил”

Опиумын түүхэнд өөр хуудас бий. Тэр үед  хятадууд Лондоны Лаймхаус, Ист-энд районуудад амьдарч байлаа. Тэнд л Английн язгууртнуудын мансуурдаг газруудын ид шидийн ертөнц байлаа. “Мартагнатлаа опиум татах газруудад мансуурлаа худалдан авч болно. Хуучин нүглийн дурсамжаа шинэ мансууралд живүүлэх аймгийн газрууд ч байдаг” хэмээн Оскар Уайльд “Дориан Грейн хөрөг” номондоо өгүүлжээ.

Моод өөрчлөгдөн опиумын оронд “сэргээшийн” кокаин гарч ирэв. Артур Конан Дойлийн цуутай мөрдөгч Шерлок Холмс ухаанаа сэргээхээр “долоон хувийн кокаиныг өөртөө тарьж байдаг шүү дээ.

“Мансуурагч охид: Британийн мансуурагч андегранудын төрөлт” (Dope Girls: The Birth of the British Drug Underground) номыг зохиогч Марек Коны хэлснээр Холмс нь тэр үеийн “мэдрэмжит ухаантнуудын” тогтмол эрч хүчээ авах хэрэглээ гэсэн санаа бодлын ердийн илэрхийлэгч болж байна. Кокаинаас  муу сул талуудыг хардаг байсан ч хожим түүний талаарх бүх нүглийнх тухай тэр цагт бодож сэтгэх зүйл огт байсангүй.

Хар тамхины конвенци

Британийг бодвол АНУ-д кокаиныг гудамжны гэмт хэрэгтэй холбон үзэж, арьсны өнгөөр гадуурхах сурталчилгаандаа ашиглаж иржээ. Кокаины хар арьстнуудыг галзууруулж, цагаан арьстан эмэгтэйчүүдэд халдах болгодог мансууруулагч гэж сурталчилж иржээ. Тэр нь олон улсын гэрээ байгуулах хэрэгтэй гэсэн Вашингтоны бодлогод нөлөөлж эцсийн дүнд нь Хар тамхины 1912 оны конвенцийг гаргаж иржээ. Британийн Засгийн газар олон улсын мансууруулах бодисны наймаатай тэмцэхээр тохиролцсон ч дотооддоо кокаин ба хар тамхи хэрэглэгчдийн хувийн амьдралд оролцохыг яарахгүй байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайны эхээр хүнд мансууруулагчид Британид хууль ёсны хэвээр байв. Энд дайн л эргэлтийн цэг болсон гэж Марек Кон ярьж байна. Британийн Засгийн газар архидалт дайтахад саад болж байна гээд алкогол худалдах лиценз ологох журмыг 1915 онд чангарсан байв. Үүнээс үүдэн мансууруулах бодисны анхны ноцтой нууц зах зээл үүсчээ гэж Кон тэмдэглэв. Лондоны театрын район хэсэг бүлэг хүмүүс хуулиас гадуур болон хөтөлж байсан ба анх удаагаа мансууруулах бодис тэндээс сексийн аж үйлдвэрлэл ба биеэ үнэлэхтэй нэгдсэн байна. Британийн нийслэлээр дамжих цэргийнхний тоог тооцсон эрх баригчид опиум, кокаины хуулиар хориглосон байна. Мансууруулах бодисны наймаа нь хятадын хороололтой холбогдон сэтгэлд бууснаас тэр нь улс оронд дэлгэрсэн гадны айдсын уур амьсгалд галд нэмэрлэсэн тос болов.

“Мансууруулах бодис нь германчуудын хорлон сүйтгэх ажиллагаа түүнийг тараагч нь цагаачид гэсэн гэсэн тэнэглэл британичуудын дунд тэр үеэр тарсан байлаа” гэж Марек Кон өгүүлж байна.

Билли Карлтоны хэрэг

Дайны дараа мансууруулах бодисны үр дагавар нэг мөр бүрэлдэн тогтсон байна. Дуулиан хайсан хэвлэлийн дэгдээн дэмжиж байсан олон нийтийн санал бодол ийн хүү тогтсон байна. Сонинууд мансууруулагч хэтрүүлснээс нас барсан залуу жүжигчин эмэгтэй Билли Карлтоны үхлийн талаар 1918 онд мэдээлэв. Мөрдөн байцаалтаар жүжигчний хүрээнийхэн толгой дараалан мансууруулагч хэрэглэж байсан дуулианыг ил гаргав. Жүжигчний найз Режиналд Де Веллийг хориотой бодиснийлүүлсэн хуйвалдаанд буруутган түүнийг санамсаргүй аллага үйлдсэн гэж яллав. Тэр өөрөө мансууруулах бодисыг Лаймхаус дүүргийн Лао Пин Ю гэдэг хятадын эхнэр шотланд бүсгүй Адагаас авсан байв.

Де Веллийг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн гэх хэргээс нь чөлөөлсөн ч жүжигчинд мансууруулах бодис өгсөн гээд найман сараар шоронд хорьсон байна. Ада гэдэг эмэгтэйг нь таван сарын цөллөгийн ажил хийлгэхээр шийтгэсэн ба Пин Ю гэгчийг 10 фунтаар торгосон байна. Дайны үеэр гаргасан мансууруулах бодисыг хориглосон түр хууль 1920 оноос байнгын болон “Аюултай мансууруулагчийн тухай акт” нэртэй авчээ.


Гэнэн хохирогч гэнэ үү?

Хоёр жилийн дараа мансууруулагч хэтрүүлсний улмаас өөр нэг залуу эмэгтэй, бүжигчин Фрида Кемптон нас барав. Мөрдөн байцаалтаар нас барсан шөнөө тэр эмэгтэй “Бриллиантан Чан” гэх цуутай хэрэгтэнтэй цуг байсан болж таарав. Энэ хоёр тохиолдол Хятадын цагаачдад дайсагнах үзлийг улам дэвэргэв. Тэд хар тамхийг “цагаан арьстан эмэгтэйчүүдийг уруу татахад зориудаар ашигладаг” гэсэн яллагыг хятад хүмүүс өгөх болжээ. Сонинууд амь үрэгдсэн бүсгүйг гэнэн хохирогч болгосон байлаа. Нийгэмд нь энэ хоёр тохиолдол кокаин бол залуу гэнэн, гэм хоргүй бүсгүйчүүдийн гай гэсэн сэтгэгдлийг баттай суулгаж өгөв. Майк Жейн хэлж буйгаар үнэн хэрэгтээ тэр цагт мансууруулах бодисны наймаа Британийн амьдралын дэлгэрсэн үзэгдэл байжээ. Опиум ба кокаиныг хуулиар хориглосны дараа цагдаагийнхан байдлыг хяналтдаа амархан авсан ажээ.

Одоо хар тамхины наймаатай тэмцэх үр дүнтэй тэмцлийн талаар байнга маргаж байхад 1912 оны гэрээ нь үндээ үр дүнтэй байсан  бөгөөд Британийн байдал цагдаагийн бүрэн хяналтад байсан гэдэг нь   хачирхалтай санагдаж магадгүй.

Мансууруулах бодисны даяарчлагдал

Барууны нийгэмлэгийн мансууруулах бодисонд хандах хандлага Дэлхийн хоёрдугаар дайны дараа бүрэн өөрчлөгдсөн юм гэж Майк Жей дүгнэв. “Бейби бумерууд түүхэнд мансууруулагч хэрэглэх бодит даяарчлагчид болсон үеийнхэн. Хүмүүс гэнэтхэн гашиш татахаар Мароккод очих болсон ба эсвэл  амфетамин хэрэглэж байсан алсын тээврийн жолооч нарт наалдах болжээ” Ингээд далан сэтэрсэн байна. Тэр цагт цагдаагийнхан мансуурлын өөрийн жижиг орон зайд байсан жижиг хэсэг бүлэг хүмүүстэй тэмцэж байсан бол одоо олон улсын хар тамхины нөлөө бүхий картелиуд ба сая сая хэрэглэгч нартай тулгараад байна гэж Жей номондоо дүгнэжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж