Монголын кино урлагийн салбарт ээлжит шинэ бүтээл мэндэллээ. “Миний ахын эхнэр” хэмээх уянгын драмын кино ирэх хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийх юм.
“National film” продакшны уран бүтээлчдийн бүтээсэн “Миний ахын эхнэр” киноны ерөнхий найруулагчаар Д.Ханьсаг ажиллаж, кино зохиолыг Ж.Баярбаатар, Д.Амараа нар бичсэн байна. Харин киноны гол дүрд жүжигчин Б.Батзаяа, Б.Энхбаяр, Ж.Мөнгөнсүх, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Г.Эрдэнэбат, С.Эрдэнэчимэг, залуу жүжигчин С.Болорбайгаль, Д.Даулетжан, Р.Адъяа нар тогложээ.
М.Урин