Н.Түвшинбаяр Тунисын гранприд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр Тунисын гранприд зодоглоно

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид хэдхэн хоногийн дараа Лондонгийн олимпийн наадмын эрх олгох цуврал тэмцээний эхнийхэд мордох гэж байна.
Тавдугаар сарын 7-9-нд Тунист болох гранпри тэмцээн ирэх олимпийн эрхийн оноо өгөх бөгөөд шагналын сангаа 150 мянган ам.доллар хэмээн зарлаад байгаа юм. Тунисын татамид манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй хоёр тамирчин зодоглох бөгөөд баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва ахлах аж. Тунисын гранприд өрсөлдөх тамирчдын нэрстэй танилцана уу.

Эрэгтэй:

60 кг: Ч.Болдбаатар
66кг: Д.Төмөрхүлэг
66 кг: Б.Хишигбаяр
66 кг: Д.Дөлгөөн
73 кг: Г.Пүрэвдорж
81 кг: Б.Амбасэлмаа
90 кг: Б.Ариун-Эрдэнэ
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Б.Сугаржаргал

Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж