Инновацийн тухай хуулийн төслийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Инновацийн тухай хуулийн төслийг танилцуулж байна

Инновацийн тухай хуулийн төслийг танилцуулж байна

Инновацийн тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт нэгдүгээр  сарын 30-наас хоёрдугаар  сарын 01-нд ШУТИС, ХААИС, МУИС-дад болж байна.

“Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж бага,  технологийн хэт хоцрогдол аж үйлдвэрийн дийлэнх салбарт нүүрлэсэн, бүс нутгуудын хөгжлийн түвшин болон тэнд амьдарч байгаа иргэдийн орлогын ялгаа цаашид улам ихсэх хандлагатай байгаа өнөөгийн нөхцөлд уг хууль гарах гэж байгаа нь цагаа олсон явдал боллоо” хэмээн уулзалтад оролцогчид онцолж байгаа юм.

Хуулийн төслийг дагалдаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Дээд боловсролын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай, гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай, татварын багц хууль, зэрэг 16 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Хууль батлагдсанаар шинэ мэдлэг, технологийг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах замаар нийгмийн баялаг бүтээх үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, зохицуулах эрх зүйн орчин бүрдэх юм байна.

                                                                                                                                        Г.ИДЭР

http://www.mongolianminingjournal.com/
http://www.journalism.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж