ОУ-ын хүүхдийн спортын IV наадмын зааврыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

ОУ-ын хүүхдийн спортын IV наадмын зааврыг баталлаа

Энэ оны есдүгээр сарын 6-12-нд Монгол улсын Орхон аймагт зохион байгуулагдах Олон Улсын хүүхдийн спортын IV наадмын зааврыг Монгол Улс, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын Өвөр Монголын спортын удирдлагууд хамтран баталжээ. Уг наадамд хөрш гурван орны Монгол туургатан хүүхдүүд бокс, жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, байт харваа, волейбол, хөнгөн атлетик, шатар зэрэг спортын найман төрлөөр өрсөлдөх юм. Энэхүү наадмыг Биеийн тамир спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар санаачлан, 2009 онд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан түүхтэй.

Ц.Төр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж