2011 оны намар цагаар нутаг нутгийн 6012 хүчтэн зодог шуудгаа бүслэн нийслэлд ирсэн. Тэр олон хүний хичээлт чармайлт нь Монгол бөхөө дэлхийн дээд амжилтын номонд багтаах ганцхан зорилготой байж, биеллээ олсныг хэлүүлэх юун. Уг үйл явдлын түүхэн гэрч болох хүндтэй үүргийг Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зураг сонирхогч Ч.Ганбат, Бээжингийн олимпийн аварга, “Түвшин” сангийн ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар өөртөө авч, “Монгол бөх Гиннест” гэрэл зургийн номоо хэвлүүлжээ. Уг номын нээлт хоёрдугаар сарын 3-нд Баянгол ресторанд болох аж.
Ц.Төр