Шинэ сайд спортынхонтой уулзав

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Шинэ сайд спортынхонтой уулзав

Эрүүл мэндийн сайдаар томилогдоод удаагүй доктор Н.Хүрэлбаатарыг томоохон клиник эмнэлгүүд, харьяа нэгжийн хамт олон ажил үйлстэйгээ эн тэргүүнд танилцуулахаар нэлээн урьсан аж. Гэтэл тохиолдлоор ч гэх үү, даваа гаригийн үдэш Спортын төв ордонд нээлтээ хийсэн Монголын Бүх Ард Түмний спортын XIII наадмын боксын тэмцээний үйл ажиллагаанд шинэ сайд хүрэлцэн очжээ. Энэ үеэр Биеийн тамир, спортын газрын хамт олон түүнтэй хамгийн түрүүнд уулзаж, хийж бүтээсэн ажил ололтоо 2012 онд хийхээр төлөвлөсөн бүхэнтэйгээ танилцуулаад амжлаа. Бүх нийтийн биеийн тамирыг өргөнөөр хөхүүлэн өргөжүүлж, “Лондон-2012” олимпийн наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулах нь спортын салбарынхны оны гол зорилго гэдгийг Н.Хүрэлбаатар онцолсон юм.

Б.Төр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж