
""Хандив өргөснөөр тус сан янз бүрийн төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг түргэн шийдвэрлэхийн тулд хөрөнгө мөнгийг уян хатан, түргэн хуваарилахад тус дөхөм болно гэж Билл Гейтс хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
""Хумхаагийн ялаанаас хамгаалах тор, эсвэл сүрьеэгийн эм худалдан авч болно. Эдгээр өвчинтэй тэмцэх талаар гаргаж буй хүчин чармайлт анзаарагдахгүй байж болох ч хөрөнгө мөнгө хандивлах нь маш чухал байна"" гэж Майкрософт компанийг үндэслэгч онцлон дурдав.