УКТЭ-ийн дөрвөн сувилагч, “ЭМЖЖ” сонсгол судлалын хувийн эмнэлгийн сувилагч Э нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх тариаг нууцаар бусдад зардаг байсан гэх хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр гарсан билээ. Тэдэнд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч гэм буруутай нь тогтоогдоогүй удсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр сувилагч нар хүнд өвчтөнд хэрэглэдэг мансууруулах үйлчилгээ бүхий тариаг нууцаар худалдаалдаг эсэх нь нотлогдоогүй учир прокурорын хяналтаас хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Тухайн үед гарч байсан мэдээллүүдэд дээрх сувилагч нарыг мэс заслын үед тодорхой тунгаар хэрэглэдэг пентанил нэртэй мансууруулах төрлийн хүчтэй найрлага бүхий тариаг мансуурагч иргэдэд өндөр үнээр худалдаалдаг байсан хэмээн мэдэээлж байсан юм. Үүний дараа уг хэрэгт холбогдсон “ЭМЖЖ” хувийн эмнэлгийн сувилагч Э-г ажлаас нь халсан бол УКТЭ-ийн нэр бүхий дөрвөн сувилагчдаа арга хэмжээ аваад өнгөрсөн юм.
С.Отгон